Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 1 хувиар нэмэгдсэн бөгөөд хөдөө орон нутагт өвчлөл их байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 6858 хүн үйлчлүүлсний 322 буюу 4,7 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Харин хөдөө орон нутгаас Бүрэнтогтох, Жаргалант, Их-уул, Рашаант, Ханх суманд томуу томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь 10-аас дээш, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
Томуугийн өвчлөлийн ихэнх нь бага насны хүүхдүүд бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 70,5 хувийг 4 хүртэлх, үүнээс 41,1 хувь нь 0-11 сартай хүүхэд байгаа учраас шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, амин дэмтэй хоол хүнс өгч байхыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байлаа.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
