Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай, “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар тус тус хэлэлцэх юм байна.
Мөн Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар болон Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай | Л.Оюун-Эрдэнэ |
| 2. | Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай | Д.Цогтбаатар |
| 3. | “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл | Ч.Хүрэлбаатар |
| 4. | “Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл | Ч.Хүрэлбаатар |
| 5. | Хуулийн төсөл эгүүлэн татах тухай | Ч.Хүрэлбаатар |
| 6. | Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай | Ч.Хүрэлбаатар |
| 7. | Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар* | Ё.Баатарбилэг |
| 8. | Хөрөнгө гаргах тухай | Ё.Баатарбилэг |
| 9. | Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай | Ч.Улаан |
| 10. | Бусад асуудал* | У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал
| 11. | Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар | Л.Оюун-Эрдэнэ |
| 12. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
| 13. | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
| 14. | Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар | Д.Сарангэрэл |
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...