Руанда улсын “Mara” групп Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулсан байна. “Google” компанийн “Android” үйлдлийн системтэй “Mara X”, “Mara Z” нэртэй ухаалаг гар утаснууд нь тус тус 190, 130 ам.долларын үнэтэй ажээ.
“Mara” группийн гүйцэтгэх захирал Ашиш Тхаккар гар утаснуудынхаа талаар хэлэхдээ, чанарыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулан бүтээсэн гэжээ. Түүний хэлснээр, эдгээр гар утас нь “Samsung” компанийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх бөгөөд “Samsung” компанийн хамгийн хямд ухаалаг гар утас 54 ам.доллар байдаг бол брэндийн биш гар утаснууд 37 ам.доллар байдаг аж.
Хэдийгээр Египет, Этиоп, Алжир, Өмнөд Африкт ухаалаг гар утаснуудыг угсардаг боловч бүрэлдэхүүн хэсгүүдийг импортолдог гэж А.Тхаккар хэлсэн байна. “Бид Африкийн анхны гар утас үйлдвэрлэгчид. Бид эх хавтан, дэд хавтангуудыг өөрсдөө хийдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Эх сурвалж:Монцамэ
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
