Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцаж буй. Энэ нь өмнөх жилийнхээс 50 орчим мянгаар нэмэгдсэн тоо юм.
Харин хичээлийн шинэ жил эхлээд сар орчим болж байхад сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байгаа юм. Уг асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад, “Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Энэ хичээлийн жилд 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэж байгаа” гэв. Сурах бичгийн хэвлэлт хоцорсон талаар тэрбээр, “Өнгөрсөн жил бага ангийн хүүхдийн сурах бичиг болон дунд, ахлах ангийн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхдийн сурах бичгийг төрөөс хангаад, үлдсэн нь өөрсдөө номоо авдаг байсан. Энэ жил сурах бичгийн мөнгө төсөвт байхгүй байсан ч бид хөөцөлдөж байгаад Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт босгоод сурах бичгийг хэвлэж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ урт хугацаанд үргэлжилсэн тул сурах бичгийн хэвлэлт оройтсон. Энэ жил бүх хүүхдүүдэд сурах бичиг очно. Өөрөөр хэлбэл, сургуулиудад хүүхдийн тоогоор сурах бичиг өгнө. Сургууль хүүхдэд номоо түрээслүүлнэ. Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон” гэсэн юм.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...
Монголыг олон улсад сурталчлахаар байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай,...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгааг уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал...
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...