Олны анхаарлыг допинг хэн хэрэглэв гэх мэдээлэл татаад байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МҮБХ-ноос гаргасан тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд сэргээшийн шинжилгээ хийхээр журамласан байдаг.
- Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх
- Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх
- Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх
- Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх
- Сугалаагаар сонгосон бөх
- Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд
Нийт 16 бөх шинжилгээнд хамрагдсанаас 14 бөх нь хориотой бодис хэрэглээгүй болох нь тогтоогдсон бол хоёр бөхөөс сэргээшийн төрөлд хамаардаг, хэрэглэхийг хориглосон таван төрлийн бодис илэрсэн аж. Улмаар үндэсний бөхийн салбар хорооноос сэргээш илрээгүй 14 бөхтэй утсаар холбогдож мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин сэргээш илэрсэн хоёр бөхтэй холбогдож чадаагүй тул албан бичиг хүргүүлж шинжилгээний хариутай танилцуулжээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн “Сэргээш илэрсэн тухай албан бичгийг танилцуулснаас хойш 10 хоногийн хугацаанд В сорьцийн шинжилгээнд хамрагдах эсэхээ бөх өөрөө шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр бөх В сорьцийн шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байна. В сорьцийн хариуг иртэл хувь хүний нууцтай холбоотой учраас ямар ч бөхийн хариуг зарлах боломжгүй” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
