БНСУ-д өнөөдрөөс эхлэн 6 сараас дээш хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн болон гадаадад ажиллаж амьдарч буй тус улсын иргэдийг албан журмаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай болсныг мэдэгджээ.
Мөн энэ удаад тус улсад сурч буй гадаадын оюутан сурагчдыг 2021 оны 2 дугаар сарыг дуустал эрүүл мэндийн даатгалын төлбөрөөс чөлөөлсөн бөгөөд гадаадын оюутан сурагчид 2021 оны 3 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн даатгалыг төлж байхаар болсон ба тэд энэ хугацаанд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлаа хувиараа төлж байхаар болсон байна.
Тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн зүгээс хуулийн хүрээнд даатгуулан эрүүл мэндийн баталгаа/эмнэлгийн үйлчилгээ, нөхөн төлбөр авсан/ гаргуулсан тохиолдолд дахин даатгал төлөх шаардлагагүй гэж үзвэл өргөдлийн маягт бөглөн мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан өдрөөс эхлэн гадаадын иргэнийг даатгалд албадан хамруулахгүй байж болох юм байна.
Үүнийг тус улсад гадаадын иргэдийг бага хэмжээний даатгал төлөн өндөр үнэтэй эмчилгээнд хамрагдах, нөхөн төлбөр авах замаар нутаг буцах явдал элбэгших ёс суртахууны доголдол гаргах болсонтой холбон тайлбарлаад байгаа ажээ.
Энэ удаагийн арга хэмжээгээр нийтдээ 400 000 гаруй гадаадын иргэд албан даатгалд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд урт хугацааны эмчилгээ, сувлигааны даатгалтай хамтатган даатгалын хураамжийг сар бүр 113 500 вон байхаар тогтоод байгаа юм байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
