“Цэцэг” төвийн урд уулзварыг маргаашнаас хаахаар болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн  I хороо, “Цэцэг” төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  энэ сарын 16-18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. 

Иймд  хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд  бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Авто замын газраас анхааруулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 12 хүн алтан амиа алдлаа
Next post НӨАТ: Супер шагнал 50 сая төгрөг