Монголбанкнаас “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагаас төлөөлөл болгож найман сэтгүүлч томилолтоор авч явсан. Томилолтоос нааш ирэх замдаа Архангай аймагт байрлах Элсэн тасархай орчимд Монголбанкны дөрвөн ажилтан болон гурван сэтгүүлч сууж явсан машин осолджээ.
Тоёото хаейс маркийн машины араас ланд-570 загварын машин мөргөсөн ослын улмаас нэг сэтгүүлч хүнд бэртэж улмаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх бөгөөд өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр хагалгаанд орсон аж.
Монголбанкныхан болон сэтгүүлчид Өвөрхангай, Баянхонгор аймаг руу томилолтоор явсан ба алтны бичил уурхайнуудаар сэтгүүлчдийг авч явсан байна.
Учир нь Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сан”-д гэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд бичил уурхайд алт олборлодог иргэд алтаа Монголбанк руу шууд тушаахад ямар асуудал тулгардаг тухай сэтгүүлчдээр сурвалжлуулахаар авч явсан байгаа юм.
Дээрх томилолтоор нийт арван хүн явсан гэх ба сэтгүүлчдээс гурав нь зарим нь замаасаа өөр машинд сууж явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд үлдсэн сэтгүүлчид болон Монголбанкныхан ийнхүү осолдсон байна.
Энэхүү осол болсон гэх мэдээллийг нийтэлсэн сайтад Монголбанкны зүгээс мэдээллээ устгахыг хүсэж устгуулсан талаар баттай эх сурвалж мэдээлж байна. Мөн Монголбанкны зүгээс дээрх мэдээллийг нууж байгаа аж. Одоогоор чухам ямар учраас осол болсон талаар нууж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд осолд орсон ажилчид болон сэтгүүлч нарыг эмнэлгийн үзлэгт хамруулж байгаа юм байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
