Энэ сарын 6-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн “KH apartment” хотхоны 15 давхраас 30 гаруй насны эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Талийгаач эмэгтэй тус байрны оршин суугч биш бөгөөд “Тайм скүэр” хотхонд амьдардаг байсан нь тогтоогдсон байдаг.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад оршин суугчид мэдээлсэн бөгөөд түүний ганцаараа зогсч байгаад доошоо унасан нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн байна. Мөн ганцаараа орцны тагтны шилэн цонхны хажууд зогсож байхыг харсан гэрчүүд байгаа аж. Иймээс урьдчилсан байдлаар талийгаач эмэгтэйг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Тэгвэл нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байсан эмэгтэй юуны учир ийнхүү өндрөөс унаж амиа алдах болов гэдгийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн хэлснээр гэр бүлийн гадуурх харилцааны улмаас болсон гэх.
Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Ингэхдээ “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Хуулийн заалтыг тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
