Өнгөрөгч долоо хоногт явагдсан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль дуулиан ихтэй байна. Тус сонгуулийг ‘’Сонгуулийн тухай хууль’’-ийн хүчингүй болсон заалтаар хийж байгаа тул Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас ‘’Хууль бус сонгууль’’ гэж үзээд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Гэтэл 2019 оны 03 сарын 19-нд Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос Б.Галцог, Ж.Энхбаатар, Б.Отгонболд нар хэвлэлийн хурал хийхдээ ‘’Ардчилсан намаас мөнгө тарааж байна, Шат шатны сонгууль мөнгөөр явагддаг боллоо, Сонголтоо хэдэн төгрөгөөр хийж байгаа нь ирээдүйгээ худалдаж байгаагаас ялгаагүй, Бид ирээдүйгээ мөнгөөр худалдахгүй’’ хэмээн мэдэгдсэн нь саяхан. Тэгвэл МАН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, МЗХ-ын Баянзүрх дүүргийн салбар холбооны тэргүүн Ж.Энхбаатар өөрөө дүүргийн 19 дүгээр тойргийн сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ, баримттайгаар баригдсан. Энэ нь баримтаар нотлогдвол Эрүүгийн хуулиар таван жилийн ял авахаар болоод байгаа юм.
Түүнээс гадна энэ мэтчилэн хууль зөрчин, мөнгө тараасан хэргүүд олон гарчээ. Ардчилсан намын зүгээс сонгуульд оролцохгүй хэмээн удаа дараа мэдэгдсээр атал яаран мэдэгдэл хийж, гүтгэсэн нь өөрсдийн ийм булхайгаа нуух арга байсан бололтой.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцог нь таксины жолооч П.Ц-г зодож,хүнд бэртээсэн хэргээр ял авч, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр төлөөлөгчөөсөө огцорсон юм. Түүнчлэн дахин сонгуульд нэр дэвшсэн Б.Галхүү нь хүн зодсон хэргээр шүүхийн шатандаа явж байгаа бол Г.Дорждалам нь улсын мөнгө шамшигдуулсан хэргээр хоригдож байсан удаатай. Үүнээс үзвэл Баянзүрх дүүргийн МАН-ын хороо бүхэлдээ эрүүгийн хэрэгтнүүдээр дүүрчээ.
More Stories
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
