Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан гэмт хэргийн гаралт өөрчлөгддөг бөгөөд энэ үеэр охид эмэгтэйчүүдэд ёс бусаар халдан хүчиндэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байна.
Сүүлийн нэг сар охид эмэгтэйчүүдийг хүчиндэж бэлгийн дур хүслээ хангасан гэх мэдээлэл өдөр бүр ирэх болсон аж. Мөн хүчиндэхийг завдсан гэх дуудлага мэдээлэл багагүй ирэх болжээ.
Энэ сарын 5-ны өдөр гэрийнхээ гаднах дэлгүүр лүү орохоор явсан 13 настай охиныг үл таних этгээд машиндаа хүчээр суулгаж хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн өдөр 13:50 цагт Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн байрны гадна зогсож байсан улсын дугааргүй, марк үл танигдах шаргал өнгийн автомашинд сууж байсан 30 орчим насны этгээд гэрээсээ гараад дэлгүүр лүү явж байсан 13 настай охины биед ёс бусаар халдсан байна.
Тус этгээд нь гэрээсээ гараад явж байсан охиныг машиныхаа цонхоор “Ах нь юм асуух гэсэн юм. Ахын дүү хүрээд ирээч” хэмээн дуудаж улмаар машинд нь ойртож ирмэгц хүч хэрэглэн суулгасан аж. Охиныг машиндаа хүчээр суулгаж зодож, хүрэх ёсгүй газарт хүрч, хүчиндэхийг завдсан. Энэ үеэр байрны гадна явж байсан залуу охины аавд хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад ханджээ. Ёс бусаар авирлаж бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд та бүхэн бага насны охидыг оройн цагаар ганцааранг нь онцын шаардлагагүй үед гаргахгүй байх, заавал хараа хяналттай гаргаж байх, үл таних этгээдтэй ярихгүй байхыг тогтмол анхааруулах зэргээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн охидыг бусдын гарт зэрэмдэглүүлэхгүй байх тал дээр анхаарал болгоомжтой байж тогтмол урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Мөн охид эмэгтэйчүүд та бүхэн орой үдэш цагаар хүний хөл цөөн, камерийн хяналтгүй газраар ганцаараа явахгүй байх, такси унаанд суухдаа улсын дугаарыг нь харж бусдад мэдээлж байх зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
