TBC-2MС агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой байдлаар МИАТ ТӨХК ажиллан, анхны загварын туршилтын нислэгээ хийсэн байна. Буянт ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн юм.
TBC-2MС агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулснаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгдсэн байна. Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиурыг хийжээ.
Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж байгаа.
ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25.000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.
TBC-2MС онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий гэдгийг онцлов.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
