“Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Анх 2008 оны 10-р сард БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан И Сан Жүн тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй гэрээ хийж хамтарсан судалгааны ажил эхэлсэн байна.
Тус төсөл нь Монгол Алтайн бүс нутагт хайгуул судалгаа хийж археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж археологийн дурсгалуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, зарим археологийн дурсгалыг малтан судалж түүний үр дүнд илэрсэн хүн, малын ясны дээжид лабораторийн нарийн шинжилгээ хийж Монгол Алтайн нурууны бүс нутгийн эртний нүүдэлчдийн угсаа гарвалыг судлан тогтоох зорилготой ажиллаж байгаа ажээ.
2009-2013 оны хооронд тус төслийн хүрээнд генетикийн бие даасан шинжилгээний анги Монголын баруун, зүүн, төв, хойд хэсгүүдэд ажиллаж нутгийн иргэдээс шинжилгээний дээж авч генетикийн судалгааны материал цуглуулсан бөгөөд тэдгээрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн сэргээн засварлалт, антропологийн хэлтэст илгээгээд байгаа аж. Одоо генетикийн судалгааны ажлын тайланг “Монголын палеоантропологийн судалгаа” нэртэйгээр цувралаар хэвлэж эхлээд байгаа гэнэ.
Энэхүү хамтарсан төслийн хүрээнд 2009-2013 онд урьд өмнө судалгааны хүрээнд ороогүй олон арван дурсгалыг шинээр илрүүлсэн нь Алтайн нурууны бүс нутгийн эртний түүхийг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна. Археологийн хайгуул судалгааны явцад Говь-Алтай аймгийн 18 сумын нутгаас нийт 5000 орчим дурсгал илрүүлэн бүртгэсэн байна. Хамтарсан судалгааны ажлын нэг гол үр дүн бол түүх, соёлын эдгээр гайхамшигт дурсгалуудыг устаж үгүй болохоос нь өмнө бүртгэн баримтжуулж, цаашдын судалгаа шинжилгээ, сурталчилгааны ажлын тулгуур үндэс болох бүртгэл мэдээллийн сантай болсонд оршиж байгаа юм.
2015 онд Монгол Алтайн нурууны бүс нутагт түрүү төмрийн үед холбогдох пазырыкийн соёлын булшны хайгуул судалгаа хийж улмаар 2016-2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна.Ийнхүү Шивээт хайрхан уулын дурсгалт газарт буй түрүү төмрийн үе болон түүнээс хойшхи үед холбогдох археологийн дурсгалуудыг цогц байдлаар бүгдийг малтан судалж дуусгажээ. Ингэснээр нэг оршуулгын газраас илэрч олдсон бүх хүний ясанд генетикийн, олдвор хэрэглэгдэхүүнд харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт амьдарч байсан хүмүүс, овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болсон юм байна. Хамтарсан төслийн хүрээнд “Монголын соёлын өвийн судалгаа” 7 боть цуврал тайлан хэвлүүлжээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...