Залуусын дунд “Don Dior” гэх нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж улмаар нэг жилийн тэнсэн харгалзах ял авчээ.
Тодруулбал, өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байх үедээ хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан байдаг. Д.Мөнхтулга шүүхийн танхимд энэ талаар ярихдаа “Миний уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтай бол хамт тамхилаач” гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр үед нөгөө залуу “Надад халаас алгаа. Чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчхээч” гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Өвс гэж мэдээгүй. Яг тэр үед цагдаа нар ирж, намайг дуудсан” гэжээ.
Шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруутайд тооцож нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Харин шүүгдэгч Д.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал гаргасны үндсэн дээр шүүхээс дээрх саналыг хүлээн авч, Д.Мөнхтулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар болжээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
