АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Сайд Н.Энхболд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэсэн.
Элчин сайд Майкл Клеческ нь Монгол Улсад Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Иракийн Дивания хотод Мужийн сэргээн босголтын багийн ахлагч, ОХУ-ын Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд Улс төрийн зөвлөх, Казахстан дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөх, Манила дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-Элчин зөвлөхийн албыг тус тус хашиж байсан туршлагатай дипломатч ажээ.
Цаашид хоёр орны батлан хамгаалах харилцааг хөгжүүлэх, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр хоёр талын болон олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаа талууд энэ уулзалтаар баталсан.
Хоёр орны хамтын ажиллагааны нэгэн томоохон илэрхийлэл болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд нэр хүнд нь өсөн нэмэгдэж, тэр хэрээр энэ сургуулийн цар хүрээ улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа ч талууд илэрхийллээ. Сайд Н.Энхболд цаашид Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын нэг АНУ-тай батлан хамгаалаах хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахад Элчин сайдыг анхааран ажиллахыг хүсээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, тус яамны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар байлцлаа.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
