Энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагт Булган аймгийн Булган суманд байрлах ШШГЕГ-ын харъяа хорих 439-р ангийн хоригдлууд тээвэрлэж явсан автомашин осолджээ. Ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүн гэмтсэн байна. Осолдсон автомашинд ШШГЕГ-ын харъяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлууд сууж явсан аж. Хоригдлуудаар мод бэлтгэх ажил хийлгүүлэхээр Портер маркийн машинаар тээвэрлэж явж байх үеэр ийнхүү осолдсон байна.
Хоригдлуудыг тээвэрлэж явсан машин осолдож нэг нь газар дээрээ амиа алджээ




