Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг Замын-Үүдэд ажиллаж байна. Замын–Үүдийн нутагт мэрэгчээр дамжих халдварт өвчний тандалт судалгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрөгч оны зун 36000 га талбайд хийжээ. Уг судалгааны үр дүнгээр тандалт хийсэн цэгт газруудаас олзворлосон / харх-хилийн шалган нэвтрүүлэх застав, бозлог зурам-төмөр замын гарам, хогийн цэг, шар чичүүл-төмөр замын гарам, гэрийн хулгана-онцгой байдлын газар/ мэрэгч амьтдаас тарваган тахал болон хуурамч сүрьеэгийн халдвар илэрч Замын-Үүд сум тарваган тахал болон халдварт өвчний эпизоот өндөр идэвхтэй байгаа нь тогтоогджээ.
Тус тандалт судалгааны мөрөөр ЗДТГ , Зоонозын өвчин судлалын Үндэсний төвтэй хамтран 2019 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж халдваргүйтгэл, устгалын ажлыг зохион байгуулж байна. Мөн эрсдэлд өртөх магадлалтай байгууллагын ажилчид, албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажил давхар хийгдэж байна. Иймд үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байх, бозлог зурам зэрэг мэрэгч амьтны махыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
