Шөнө оройн цагаар үгсэн тохирч бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг зургаан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн мөрдөн шалгаж байна. 2018 оны тавдугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, эсвэл архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг нь боож амь биед нь аюултайгаар эд зүйслийг нь дээрэмддэг байсан бүлэг гэмт этгээдийг энэ сарын 17-ны өдрийн шөний 1.00 цагт илрүүлэн баривчиллаа. Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд 18-19-ны залуучууд, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилггүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ. Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, нийгэм болон нийтэд, амь биед аюултайгаар үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг юм. Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
