Энэ сарын 12-13-ныг шилжих шөнийн 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зодоон болж буй дуудлага иржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид Баянмонгол хороололд очиход ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ толгойд гэмтэл учруулсан байжээ. Гэхдээ гэмтлийн зэрэг харьцангуй гайгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Хэргийг өдгөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тэд хувийн шинжтэй маргаанаас болж хоорондоо нударга зөрүүлсэн байна.
Цагдаагийн удирдлагуудын зүгээс уг хэргийг ихэд нууцалж, чимээгүйхэн шалгахыг хүсч байгаа бөгөөд албан хаагчидтай холбоотой хэрэг тул ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгах ёстой боловч архи дарс, зодоон цохионы шинжтэй тул харьяаллын дагуух цагдаагийн хэлтэст нь шалгаж байгаа ажээ. Энэ талаар цагдаагийн газраас лавлахад
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...