Томчуудын мөнгө угаагч Тавантолгой дахин нэгэн охин компани төрүүлж, “өндөглөсөн” байх юм. Өндөглөх өндөглөхдөө бүүр алтан өндөг гаргажээ, янз нь. МАН-ын шинэчлэлийн хороо гэгчийг байгуулан хэсэгтээ л намаа шинэчилнэ хэмээн “самарсан” намдаа үнэнч залуу үеийн төлөөлөл болсон Олохонууд овогт Норовсамбуугийн Удаанжаргал гэгч уг компанийн гүйцэтгэх захирал гэхээр ямархуу “алтан өндөг” болохыг монголчууд надаар хэлүүлэлттгүй шууд ойлгож байгаа биз.
Үүсгэн байгуулагч нь Монголын төмөр зам, гүйцэтгэх захирал нь Н.Удаанжаргал гэгч томилогдож байгуулагдсан энэхүү “Таван толгой төмөр зам” компани нь 2018 оны 12 дугаар сарын 06-нд төмөр замын тээвэр, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, засварлах үйл ажиллагааны чиглэлтэйгээр ашгийн төлөө гэсэн төрлөөр байгуулагдсан байх юм. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат, Юнион бюлдингт байрлах энэхүү цоо шинэ компанийн ард Ерөнхий сайдын маань нэр сүүдэртэж байгааг бас энд орхиж болохгүй учир дурдаад өнгөрөх нь зүйтэй санагдав.
Ингэхэд, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн захиралд “ногоон гэрэл”-ээр сонгогдсон Н.Удаанжаргалыг сонирхож буй хүмүүст зориулан “бяцхан” мэдээлэл өгөхөд, Монголын оюутны холбоо хэмээн их мөнгөтэй, бага нэртэй томоохон төрийн бус байгууллагын тэргүүн буюу ерөнхийлөгчөөр 2015 оноос ажиллаж байсан, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн.
Мөн 2016 онд “Монголоо аваръя” хөдөлгөөнийг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан, дараа нь МАН-ын шинэчлэх хөдөлгөөний гишүүнээр, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюуртсайханы дотны анд, эдүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн их ойрын хүн гэгддэг юм байна, түүнийг. Ах нараа дагаж гүйсээр албан тушаалын бялууны амтанд орсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ч сэм шогчилдог ч Монголын оюутны холбооноос улс төрийн халуун тогоо руу орж ирсэн хэмээн хүлээн зөвшөөрөх нь ч цөөнгүй юм билээ.
Үргэлжлэл бий…


More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
