Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь хүүхдийн 200 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 ордэлгэн зохицуулалт хийжээ.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 80 ортойгоос 164 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 84 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 44 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 125 ортойгоос 194 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 21 ор, нөөцөөс 48 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 220 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортойгоос 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 83 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 167 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 87 орыг дэлгэн ажиллуулж байна.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2239 орон дээр 2272 хүн хэвтэн эмчлүүлж, нийт орны ачаалал 1.5 хувь, хүүхдийн орны ачаалал 42.0 хувиар тус, тус нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 1019 хүүхэд ирж үйлчлүүлж, 234 тохиолдол буюу 35.1 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-аар 234 хүүхэд үйлчлүүлсэн бол, зөвлөх утсанд 82 хүн ханджээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
