Су.Батболд ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш хотын даргын суудалд санаархсан хүмүүсийн цуваа хөдөлгөөнд орсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Р.Дагва, Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Д.Нямбаатар, Д.Сумьяабазар, Ж.Энхбаяр гэх мэтээр Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд санаархагчдын нэрс хэвлэлээр цацагдаж, өөр өөрсдийн хүрээллээрээ мэдээлэл сэвж, савж багагүй хугацааг үдээд байгаа.
Багагүй хугацаанд, богино зайны марфонид хэн нь хэн бэ гэдгийг харуулах мөчөөрхөл, санаархалыг давж, Улаанбаатар хотын захирагчаар хэн сонгогдож, МАН-д байгаа хэний фракц хотод ялах бол гэсэн хүлээлтийг хотын даргад нэр дэвшиж байгаа эрхэмүүд үүсгээд буй. Харин энэ их санаархлын эхлэл тавигдсан шигээ төгсгөл нь энэ сарын 28 буюу ирэх даваа гарагт тавигдах юм.
Нам доторх ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр хоёрхон хоногийн дараа тодрох хотын даргад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Р.Дагва нар тунаж үлдсэн байна. Ингэснээр “Оюутолгой”-н төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар нэрээ татжээ.
Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Сумьбазарын, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн фракци тунаж үлдэж байгаа юм. Харин хотын Засгийг тодруулах багийн хувьд багаасаа сонгох санал давуу байр суурьтай байгаа бөгөөд нэр дэвшигчдээс үлдсэн хоёрын хувьд төлөөлөгчдийн дунд хэн илүү нэр хүндтэй нь гарч ирэх магадлалтай.
Гэхдээ энэ бол зүгээр л хөшигний нэг тал бөгөөд нөгөө талд МАН-ын Нийслэлийн намын даргын сонгууль шиг “хэн тараасан нь буюу хэн худалдаж авсан нь” ялах магадлал байгааг намын цагаан байшин дахь жиг жугаас хэдийнэ тодорхой болж эхэлжээ…
С.Баяр
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
