АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лабораториос “Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-г хийжээ. Судалгаанд Баянзүрх дүүргийн VI хороо, Чингэлтэй дүүргийн VI хорооны 9-12 насны сургуульд сурдаг, хичээлдээ явах, харихдаа явган алхдаг, сургууль болон гэр хоорондын зайн нь 2 км-ээс багагүй 100 хүүхдийг сонгосон байна.
Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 81 хувь нь маск хэрэглэдэггүй болохыг тогтоожээ. Мөн “Маск зүүх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу” гэсэн асуултад, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн
- 65 хувь нь тийм
- 18 хувь нь үгүй
- 17 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ.
Маск агаарын бохирдлоос хамгаална гэж хариулсан эцэг эхчүүдийн зөвхөн 22 хувь нь хүүхдүүдээ маск хэрэглүүлдэг байна. Маск агаарын бохирдлоос хамгаалахгүй болон мэдэхгүй гэж хариулсан эцэг эхчүүдийн дийлэнх хувь (88 хувь, 82 хувь) нь хүүхдүүддээ маск хэрэглүүлдэггүй гэсэн судалгааны дүн гарчээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
