Тус албан бичигт:
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан.
Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсонд хүлцэл өчиж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаан ирээгүй гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гэжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
