Индонезийн Ява, Суматра аралд өнгөрсөн бямба гаригийн орой /2018.12.22/ цунами болж, эргийн дагуу байрлах аялал жуулалын бүсийг нэрвэснээс олон зочид буудал нурж, олон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг болсон билээ. Гамшгийн газар аврагч нар ажиллаж байгаа бөгөөд харамсалтай нь, хохирлын тоо нэмэгдсэн хар бараан мэдээллүүд хойноосоо цуварсаар байна.
Өнөө өглөө авсан мэдээллээр, цунамид өртөн амиа алдагсдын тоо 281-д хүрчээ. Цунамигийн гол шалтгаан болсон Анак Кракатау галт уулын идэвхжил үргэлжилсээр, галаар тургисаар байгаа тул дахин цунами үүсэх эрсдэл өндөр байна.
843 хүн гэмтэж, 28 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
+ There are no comments
Add yours