Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, СТБЗ-ийн ажиллах дүрмийг шинэчлэн батлах тухай, Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн төсөл, Зоос банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын талаар, Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх тухай (танилцуулга), СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааны товыг тогтоох тухай хэлэлцсэн байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СТБЗ-ийн ажиллах дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар шинэчлэн батлахаар тогтжээ. Түүнчлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны дэд бүтцийг сайжруулж, шинэ цахим системээр дамжуулан арилжаалах асуудалтай танилцан Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн аж. СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 19, тавдугаар сарын 14, есдүгээр сарын 10, арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товложээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
