Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт өсөлт оны эхний 11 сарын байдлаар 19.5 хувьтай гарчээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 14.1 их наяд төгрөг буюу 5.3 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна. Үндэсний статистикийн газраас өчигдөр гаргасан албан ёсны тайланд энэ талаар дурдсан байна.

19.5 хувиар өсөхөд уул уурхайн салбарын үйлдвэрлэл 18.3 хувийн өсөлт гаргасан нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай дотор нь задалбал, нүүрсний олборлолт 57.9 хувь, төмрийн хүдрийн олборлолт 3.3 хувиар тус, тус өсжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
Next post БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилсан байна