Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тоон мэдээллийг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 3 дугаар улиралд нийт 40.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 651.1 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 0.4 (1.0%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 44.8 (7.4%) мянгаар, өмнөх улирлаас 14.6 (2.3%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын:
-48.3 (7.4%) мянгань 240000 төгрөг хүртэлх цалинтай,
-138.8 (21.4%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай,
-226.5 (34.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай,
-116.6 (17.9%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай,
-30.5 (4.7%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай,
-90.3 (13.9%) мянгань 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.
-УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ЦАЛИН
ХАМГИЙН ИХ БУЮУ 2.4 САЯ БАЙНА-
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.0 мянгаар, 500001- 900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.9 мянгаар, 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.7 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл,
-Төвийн бүсэд 861.2 мянган төгрөг,
-Хангайн бүсэд 851.8 мянган төгрөг,
-Зүүн бүсэд 764.6 мянган төгрөг,
-Баруун бүсэд 670.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 170.6-361.1 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1156.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 124.4 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 631.6 мянган төгрөг байна. Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 647.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 816.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 891.4 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.
Улсын нийгэм, эдийн засагтай холбоотой бусад тоон мэдээлэл, статистикийг ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй үзнэ үү.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
