Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Засгийн газраас хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийг таван жилээр сунгах заалт тусгагдаад байгаа. Уг 2,5 хувийн рояалти нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээр дуусгавар болохоор байгаа билээ.
Цаашид алт худалдан авалтыг тогтвортой өндөр түвшинд байлгахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байна. Татварын хөнгөлөлт хэрэгжиж эхэлсэн сүүлийн таван жил Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ өссөөр 2017 онд 20 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Энэ онд 22 тонн хүргэх зорилт тавиад байгаа гэж Монголбанк онцолж байсан юм.
Алтны салбарынхан төв банканд алтаа тушаахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болгож, 2.5 хувийн татвар төлдөг. Өмнө нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг буулгах замаар АМНАТ-ийг 10 болон 5 хувь руу оруулан бууруулж байв. Гэвч энэ нь хангалттай дүн биш гэж үзэж, 2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс АМНАТ-ийг 2.5 хувь болгон үнэмлэхүй бууруулсан юм.
Монголбанк 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ гадаад валютын албан нөөцийг хүрэлцээтэй хэмжээнд хүргэх бодлого баримтлахаар тусгаад байна. Энэ хүрээнд алт худалдан авалтаар гадаад валютын албан нөөцийн 750 орчим сая ам.долларыг энэ онд бүрдүүлээд байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн дүгнэснээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ хангалттай түвшинд хүрээгүй байгаа бөгөөд энэ утгаараа Монголбанк цаашид гадаад валютын албан нөөцийг багадаа 6.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байна.
12 дугаар сарын тавны өдрийн байдлаар Монголбанк 19.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн аравдугаар сарын 15, 18-нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулснаар Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алт тус тус худалдан авчээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
