Өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ жил Монгол Улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байгаа аж. Иймд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “Их хүрээ 2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болсон байна. Тус чуулгаа дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Үндэсний худалдаа” гэх уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж.
Хэвлэлийн хурлын үеэр худалдаа эрхлэгч Д.Нарантуяа хэлэхдээ, “Өнөөдрийн хуралд 21 аймгийн худалдаачдын төлөөлөл ирсэн байгаа аж. Орон нутагт худалдаачдад тулгамдаж байгаа асуудал нь мэргэжлийн худалдагч байхгүй, худалдааны салбарт ажиллах хүч дутагдалтай байна. Энэ асуудлыг бодлогын хүрээнд хэлэлцэнэ. Мөн гадаадын технологи инновацийг үндэсний үйлдвэрлэлдээ нутагшуулах, мөн стандартуудыг шинэчлэх, худалдааны зохицуулалтын хуулийг шинэчлэх зэрэг олон асуудлыг чуулганаар хөндөнө. Худалдаа дангаараа хөгжинө гэж байхгүй. Үйлдвэрлэлтэйгээ хоршиж худалдаа хөгжинө. Хэрэглэгчийн хэрэгтэй хүсч байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээр дамжуулж бэлтгэж, зах зээлд гаргах нь чухал байгаа юм. Үйлдвэрлэл, худалдаачид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн чуулганаар зөвхөн дотоодынхоо худалдаачдын асуудлыг хөндөхгүй гадаадаас экспертүүдийг сургалт болно. Цаашид худалдааны салбарыг хөгжүүлж сайжруулна” гэв.
Манай улсад гадны маш олон сүлжээ дэлгүүрүүдийг оруулж ирдэг хэрнээ дотоодын худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан. Энэхүү салбар нь Монгол Улсын нийт хүний нөөцийн 15 хувийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй байсаар байна. Хэрэв зээл авах боломж олговол ажил эрхлэлт нэмэгдэж, эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулахад бодлогын хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй гэдгийг онцгойлон хэлж байна.
Мөн баярын өдрүүдэд ам.долларын ханш огцом өсдөг нь худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болдог талаар тэд онцоллоо. Худалдаачдад банкнаас маш өндөр хувийн зээл олгодог нь цаашид өссөн дэвжихийг хааж байгаа асуудал гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
