Энэ өдрүүдэд УИХ-ын байнгын хорооны түвшинд Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч Засгийн газрыг огцруулах асуудлаар бойкот зарласан гишүүд хуралдаа суугаагүй учир ирц бүрдээгүй гэх шалтгаанаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан.
Энэ долоо хоногт мөн уг асуудлыг хэлэлцэхээр товлосон ч Эдийн засгийн байнгын хорооноос санал дүгнэлтээ ирүүлээгүй гэх шалтгаанаар дахин хойшлууллаа.
Манай улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулахаар төслийг хамтран боловсруулаад байгаа. Тодруулбал, манай улс Беларусь улсаас 50 сая еврогийн зээлийг авна гэсэн үг юм. Уг зээлийн нөхцөл нь жилийн 0.78-1.9 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь долоон жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь хоёр жил юм байна. Зээлийн хүүгийн хувьд УИХ-аас зөвшөөрөл авч, хэлэлцээрийг батлагдах үеийн хувь хэмжээнээс хамаарч тогтоох аж.
ОУВС-ийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь бөгөөд Монгол улсын өрийн удирдлагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа. Уг зээлийг авснаар Засгийн газрын өр нэмэгдэнэ гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа юм.
Зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Улаанбаатар дахь хуучны орон сууцууд Беларусь улсад үйлдвэрлэсэн цахилгаан шат хэрэглэдэг бөгөөд эдгээрийг шинэчлэх шаардлага үүссэн тул дээрх хэлэлцээрийн хүрээнд энэ чиглэлээр хамтран ажиллаж болно гэдэг саналыг манай талаас тавьсан байна.Энэ мэт нэн даруй хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажилд уг зээлийн мөнгийг зарцуулах аж.
Харин зарим гишүүд гадны зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийг ажлын байртай орлоготой болгох, орон нутагт ажлын байр бий болгоход түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг 28-30 жил болгох шаардлагатай гэж зарим гишүүд үзэж байна. Учир нь 2021 оноос Мазаалай бондын 500 сая, 2022 онд Чингис бондын нэг тэрбум, 2023 он Гэрэгэ 800 сая ам.долларын өрийг төлнө. Энэ мэт 2020 оноос маш олон бондын эргэн төлөлт эхлэх учраас уг зээлийн төлөх хугацааг уртасгах зайлшгүй шаардлагатай гэж үзэх мэргэжилтнүүд ярьж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
