Энэ оны есдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар аймгийн “Мөнххаан сум зар зарлал” нэртэй фэйсбүүк групп дээр иргэдийн тавьсан мал авна, мал зарна гэсэн зарлал бүхий постуудыг ашиглан залилан хийсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд зар байршуулан нийт долоон иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Улаанбаатар хотод оршин суух иргэн Д нь залилан авсан болохыг тогтоожээ. Сэжигтэн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан аж. Уг хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна.
Хэргийг шалгах явцад иргэдийн цахим орчинд байршуулсан мэдээ мэдээллийг гэмт этгээдүүд буруугаар ашиглах, фейсбүүкэд байршуулсан мэдээллээр дамжуулан ойр дотно таньдаг хүмүүсийн талаарх мэдээллийг олж авч гар утсаар тэдгээрийн нэрийг барьж ярих, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банкны гүйлгээгээр иргэдээс мөнгө, төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоожээ.
Энэ төрлийн хэргийг хохирогч болсон иргэд 91220077, 80690600 гэсэн дугаарт хандан мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллага хэлж байгаа юм. Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утас руу холбогдож мэдээлэл өгч болох аж.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...