Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аяны хүрээнд ҮСХ-ноос зохион байгуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг НҮБ-ын нийт ажилтан, албан хаагчдад танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман үг хэлсэн байна. Судалгааны үндсэн үр дүнгийн талаар ҮСХ-ны ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн нар мэдээлэл хийжээ.
Уг үйл ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагын төлөөлөгч, ажилтнууд оролцсон юм.
Үндэсний статистикийн хороо нь “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан.
Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртөж байна гэсэн дүгнэлт гарсан.Энэ жилийн хувьд 16 хоногийн аян нь “Харилцаа, хандлага, үйлдлээ ЭЕрэг БолГОЁ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
