Өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсын эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор борлуулалтын менежерүүдийн индекс огцом буурсан гэж “World Economics” байгууллага мэдээллээ. 2018 он гарснаас хойш зургаан сар дараалан өсөөд байсан энэхүү индекс сүүлийн таван сарын турш унахад бизнесийн итгэл буурсан нь голлон нөлөөлсөн гэж тус байгууллага үзэж байгаа юм. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь энэхүү индекст сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, шатахуун, цахилгаан, хүнсний үнэ огцом нэмэгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн идэвхжил саарахад нөлөөлсөн гэж “World Economics” дүгнэжээ. Харин БНХАУ нүүрсний импортоо хязгаарласан нь төдийлөн нөлөөлөөгүй гэдгийг тайландаа онцолсон байна.
“Монгол Улсын эдийн засгийн идэвхжил буурсан нь богино хугацааны өөрчлөлт. Харин урт хугацаагаар авч үзвэл эдийн засаг эрчимжиж, шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь эерэг үзүүлэлт” гэдгийг тайландаа дурджээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс сүүлийн таван сар дараалан унасан ч өсөлтийн бүсэд хадгалагдсаар байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс 50 нэгжээс дээш байгааг ажээ.
Борлуулалтын менежерүүдийн индекс буурахад өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт юанийн ханш энэ онд төгрөгийн эсрэг чангарч, сүүлийн 10 жил гаруйн дээд түвшинд хүрээд байгаа нь нөлөөлжээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүнд дарамт болсныг “World Economics” байгууллага тайландаа онцолсон байна. Мөн БНХАУ-ын эдийн засаг худалдааны маргаанаас үүдэн удааширсан нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байгаа гэж үзсэн байна.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...