Манай улс зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолой, үйлдлээр дамжуулан зам тээврийн ослын хор аюулыг таниулах зорилгоор “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, ар гэрийн дуу хоолойг олон нийтэд хүргэх өдөр”-ийг зохион байгуулаад 5 жил болж байна.
Энэ жил Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Хичээх өдөр” уриан дор өнөөдөр улсын хэмжээнд зохион байгууллаа.
“Хичээх өдөр”-өөр Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ.
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих мөн осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэв.
Энэхүү үйл ажиллагаа нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюулыг бууруулах, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, зөрчлийн улмаас зам дээр амь насаа алдсаны дараа хүндэтгэл үзүүлэх биш амь насаа алдахаас нь өмнө урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой.
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жилд 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж гэмтэж байгаа бол Монгол Улсын 3.8 сая хүн ам жил бүр 500 гаруй иргэдээ зам тээврийн ослын улмаас алдаж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та дүрмээ биелүүлж, бусдыгаа хүндлэн сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцвол өдөрт 1-2 хүн амь насаа алдаж, 15-20 хүн бэртэж гэмтэж байгаа байдал буурах боломжтой юм. Иймээс та бүхнийг энэ өдөрт бүх нийтээрээ нэгдэхийг уриалж байна.
Мөн энэхүү өдөр болон ослын хор аюулыг олон нийтэд таниулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, үүрэн телефоны операторууд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.
Түүнчлэн аймаг, орон нутаг, дүүргүүд дэх Засаг Даргын Тамгын Газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалж жагсах юм.
Замын хөдөлгөөнд оролцогдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...