Өнгөрсөн ням гаригт анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ой тохиосон билээ. Тус ойн хүрээнд өчигдөр (XI/27) Төрийн ордны “Иргэний танхим”-д АЖ, МУГЖ, СТА цолтой 94 уртын дуучин, есөн морин хуурчтай “Уяхан замбуу тивийн наран”, “Энх мэндийн баяр” зэрэг 10 уртын дууг шуранхайлж, ордны жаврыг үргээв.

Тодруулбал, уртын дуучид морин хуурчдын хамт “Уяхан замбуутивийн наран”, “Эрхэм төр”, “ Түмэн эх”, “Хуур магнай”, “Эртний сайхан”, “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Зээргэнтийн шил”, “Дуртмал сайхан”, “Хөөрхөн халиун”, “Энх мэндийн баяр” зэрэг уртын дуунуудыг эгшиглүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post  Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга их байна
Next post Ам.доллар 2612 төгрөгтэй тэнцэж байна