Өнгөрсөн зургаадугаар сард Фэйсбүүк компани хүмүүст хэрэглээгээ хянах боломж олгохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байв.
Дараа нь наймдугаар сард ийм боломж удахгүй бий болно гэж тус компаниас албан ёсоор зарласан юм. Тэгвэл “Your Time on Facebook” нэртэй шинэ функц энэ долоо хоногоос хэрэглээнд нэвтэрч эхэлжээ.
Үүнийг ашиглахын тулд та Android, iOS гар утасныхаа Facebook аппликэшний үндсэн цэсэнд нэвтрээд “Settings & Privacy” хэсэгт орно. Энд “Your Time on Facebook” гэсэн сонголт бий.
Үүгээр та сүүлийн долоо хоногийн турш өдөрт хэр урт хугацаагаар Фэйсбүүкийг ашигласнаа харж болох юм. Мөн долоо хоногийн дунджийг харуулна.


Үүнээс гадна өдрийн хэрэглээндээ хугацааны хязгаар тавих боломжтой. Өдөрт хэрэглэх цаг дуусмагц дэлгэцэнд сануулах мэдэгдэл үзэгдэх юм.


Үүнээс гадна Notification буюу мэдэгдлүүдийг цэгцэлж, алийг нь харуулах, алийг нь харуулахгүй байхыг сонгож болдог болжээ. Бүр мэдэгдэл огт гарч ирдэггүй байхаар тохируулж ч болно.
Технологийн компаниуд сүүлийн үед хэрэглэгчдээ дэлгэцнээс холдуулж, амраах боломжийг бий болгож эхэлсний нэг жишээ энэ болж байна. Фэйсбүүкийн эзэмшдэг Инстаграм үйлчилгээнд өнгөрсөн долоо хоногт ийм боломж нэвтэрсэн юм.
Эх сурвалж: Tech Crunch
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
