Монгол Улсын түүхэнд төрийн эрх барьж байсан олон засгийн газар огцорч байсан ч өнөөгийн засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх шиг үймээн самууны байдал үүсгэсэн нөхцлийг бий болгож байсан нь үгүй юм. Тийм ч учраас энэ засгийн эрхийн төлөө ийм их зүтгэл гаргаж, иргэд олныхоо төлөө хийж гавьсан зүйлгүй атлаа, сэлэм эргүүлж давхисан эрхэмийн албан тушаалаа хамгаалан үлдэх гэсэн шоу байдалд иргэд туйлдаж байна.
Харин эрх мэдэл, цөөхөн хэдэн хүний эрх ашгийн төлөө сүлбэлдэн давхигч нөхдөөр хүрээлэгдэж, хэдхэн хүний үг, үйлдлийг “ард түмний хүсэл мөрөөдөл” мэтээр ойлгож, ойлгуулах гэсэн эрх мэдэлтнүүдийн тулаан өнөөдөр “мөргөлдөөн”-дөө хүртлээ догширч байгаа нь харамсалтай. Нам түшсэн төрийн эрх баригчийн суудалтайгаа зууралдаж, адаг сүүлдээ 100 залуугаар өөрийгөө хамгаалуулж, жагсаал цуглааны байдлыг бий болгож, нийгмийг түгшээсэн үйлдэлд хэн хожиж, хэн хохирох вэ.
Мэдээж, хамгийн их хохирох хүмүүс бол жирийн иргэд, өөрсдийн боломжиндоо тулгуурлан бизнесээ хөгжүүлэн яваа жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид юм. Гэтэл энэ хүмүүсийн, жинхэнэ ард түмний эрх ашгийг хаян өөрсдийн эрх барих эрх мэдлээ хамгаалан шунан дурлагчдад хариуцлага тооцох нь цагаа олсон үйл явдал хэмээн үзэгчид олон байгаа болохоос Улаан хамгаалагчиййн суудлыг хамгаалан тэмцэхэд үгсэн нэгдэх нь цөөн юм.
Нөгөө талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар шиг, алуурчинтай, архичинтай, авлигачинтай, иргэдээ хуурч, тэрбумаар нь хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эргээд иргэдээ өндөр хүүтэй зээлээр дарамталдаг “идэж уухын донтой” гэмээр сайд нараар багаа бүрдүүлсэн Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй гэдгийг сануулаад ч хэрэггүй юм.
Тиймээс улс төрчдийн эрх ашгаас гадна энэ амьдралын эгэл жирийн дүрмээс гадуур амьдарч байгаа Сайд нэрээр нүүрээ халхалсан багийн арьсыг хуулж, байранд нь тавихыг харин ч иргэд маш ихээр хүсч байгаа болохоос таван төгрөгт хууртаж цагийн ажил мэтээр хөлслөгдөн ирж буй 100 залуугийн хамгаалалт бол иргэдийн төлөөлөл биш гэдгийг мартаж болохгүй юм…
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...