Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Невен Мимицаг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хамтын ажиллагааны 30 жилийн ойн өмнө Европын холбоо манай улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буйд талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг нь үр ашигтай байсныг дурдаж, Европын холбооны төлөөлөгчийн газар нээгдсэнээр харилцан ашигтай хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Мөн ноён Невен Мимица төлөөлөгчийн газар нээгдсэнээр Монгол Улс-Европын холбооны түншлэл сайжирч, бүх түвшний харилцаагаа илүү сайжруулна гэдэгт итгэл төгс байгаа хэмээв. Мөн тэрбээр айлчлалынхаа хугацаанд 2015 оны зургадугаар сарын 3-нд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичигт дурдсан асуудлыг бодит ажил хэрэг болгох, явцтай нь танилцах зэрэг ажлаар ирснээ хэлээд, Европын холбооноос Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэн үе шаттай олгож байгаа буцалтгүй тусламжийг илүү үр ашигтай болгох талаар мөн ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олгож байгаа зээл, тусламж нь улсын хөгжилд тодорхой эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч Европын холбооны улсуудаас технологийг нь суралцах, тэр дундаа хөдөө, аж ахуйн технологи нэвтрүүлэхийг илүүд үзэж цаашдаа тусламж, зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэж буйгаа илэрхийлж, энэ төрлийн бодитой хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
