Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хугацаагүйгээр байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ байдал үргэлжлэх юм бол бид дараагийн арга хэмжээг авна.
ЖДҮХС-гийн үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан мөнгийг Засгийн газар нь сайд, УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон.
Мөн АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр баталсан. Зарим нь байхгүй гишүүдийнхээ кнопыг дарсан.
Тиймээс Монгол Улын Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавина уу гэсэн уриалга гаргаж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2019 оны төсвийн тухай хуульд нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наядын алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу. Зөрүү 1.9 их наядыг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүлжүүлэх гэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн хорих тавих байх гэж бүлэг найдаж байгаа. Хоригийн хүрээнд 370 гаруй зураг төсөвгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй.
700 гаруй тэрбум төгрөгөөр халамж тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэвч нөгөө талдаа үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэд шатахууны үнийг өсөлтийг эсэргүүцэж жагсаал хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар бензин, шатахууны үеийн чөлөөт зах зээлийн эдийн засагт нь даатгаж орхилоо. Бид оролцохгүй гэдэг мэдэгдлийг хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн.
Бензин шатахуун импортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрнө гэдэг том алдаа. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Үнийн зохиомол хөөрөгдлийг таслан зогсоох ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-2018 онд 800 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийгээд одоогоор 50 хувьтай байна гэж байна. Ирэх оны төсөвт 1.5 их наяд төгрөг хуваарилсан. Энэ хөрөнгө оруулалтын ажлын хийж амжина гэж тооцож байна уу?
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -2019 онд төсвөөс 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байгаагийн 800-г нь 2018 онд хэрэгжүүлсэн. Үлдэж байгаа нь ирэх онд шинээр барих гэж байгаа барилга байгуумжид зарцуулагдана. Тэгэхээр ийм их хэмжээний барилга байшинг өрөөр санхүүжүүлж барих зайлшгүй шаардлага байна уу гэж харж байна.
-ЖДҮХС-гаас зээл авсан төрийн албан тушаалтнуудын тоо нэмэгдсээр байна. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Сүүлийн хоёр жилд зохион байгуулалттай байдлаар зорилтот бүлгээсээ хазайсан. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттайгаар Засгийн газрын гишүүд нь өөрсдөө оролцсон. Бид У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой гэсэн шаардлага тавиад байгаа.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
