УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ““Өнгөрсөн долоо хоногт АН хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны улсын төсвийг баталсан. Энэ төсвийг батлахдаа УИХ дахь олонхЫн оролцоогүй баталсан. Эрх баригчид амлалтаасаа дахиад буцлаа. Энэ нь УИХ-ын үйл ажиллагаанд доголдол учирч байна.
Бид 2019 оны улсын төсвийн талаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Өндөр зардалтай, өндөр эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломж байхгүй. Ерөнхийлөгч хориг тавьвал бид дэмжинэ. Шатахууны үнэ сүүлийн үед огцом өслөө. Ард түмний байр суурьтай АН нэгдмэл байр суурьтай байгаа” гэж онцолсон юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг болон бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын нэр гарч байна. Та бүхэн энэ асуудлаар дахин мэдээлэл авсан уу?
–ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал болон нийт 29 сангийн асуудал ерөнхийдөө ойлгомжтой болж байна. Сүүлийн хоёр жил зохион байгуулалттай зээл олголтыг явуулсан байна. Үүнд маш олон төрийн албан хаагч нар холбогдсон байна. Зээл авч болно. Гэхдээ банкаар дамжуулаад авахад буруутгах зүйлгүй. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттай, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө оролцсон байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Нийт 28 санд хөндлөнгийн шалгалт оруулахыг хүсч байна. Хамгийн сүүлд бид Хөгжлийн банкнаас мэдээлэл авлаа. Дараа нь бид Төрийн банкнаас мэдээлэл авна. Сангийн яам үүнийг шалгаж чадахгүй, улстөржсөн шийдвэр гаргах нь ойлгомжтой.
Бид зээлдэгчдийн мэдээллийг өгөөч гэсэн боловч өгөөгүй. Салбаруудад олгосон зээлийг тусгасан. 2017 онд 34 төсөл хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөгийн төсөлд зээл олгосон байна. 2018 онд 42 төсөл хөтөлбөр дээр 506.6 тэрбум төгрөгийн төслийг дэмжсэн байна. Эрх баригчид төсвийг нэгтгэх нэр доор төсвөөс Хөгжлийн банкнаас нэг их наяд төгрөгийн хэмжээний санхүүжилтийг өөрийн хөрөнгө болгосон байна. Өөрийн хөрөнгө нь үндсэндээ энэ төслүүд рүү явсан байх. Бүх сангуудын мэдээллийг авна. Зорилтот бүлэгт олгогдох зээл, тендер шалгаруулалт гэж бас нэг өөр. Хамгийн эмзэг сэдэв нь ЖДҮ-ийг дэмжих сан байсан. Яагаад гэвэл энэ нь зорилтот бүлэг очих ёстой зээл байсан.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө банк бус санхүүгийн байгууллага руу орсон гэсэн хардлага байдаг. Энэ хэр бодитой бол?
-Тийм ээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэлээн олон гишүүн зээл авсан хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид бодит байдал дээр зохион байгуулалттай үйл ажиллагаа болжээ гэдгийг нийгэмд хүргэх нь зүйтэй гэж үзсэн. АТГ үүнийг шалгаж эхэлсэн байна лээ.
-Та бүхэн дараагийн удаад ямар тэмцлийн хэлбэр сонгох вэ?
-Ирэх долоо хоногоос нэг гишүүнээ хяналт тавьж чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцуулна. Тэмцлийн хэлбэрийг өнөөдөр ярихад эрт байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
