Эрүүл Мэндийн Яамнаас Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачлагыг гаргасан. Сурагчдыг хоёр сар амраах талаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа судлах шаардлагатай гэж байсан билээ.
Тэгвэл тэрбээр ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа” гэв.
Хоёрдугаар улирлын амралт хувиар ёсоор
-I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног
-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу амралтын хугацааг ийнхүү сунгахаар болсон байна.
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
