Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаажээ.

Энэ тухай хилийн Мэргэжлийн хяналтын албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын том тэрэгний хяналтаар нийт 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31.763 тн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулсан. Мөн хилийн шалгалтад 11,9 мянган тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хамруулж, 19,6 мянган тонн бараа, бүтээгдэхүүнийг гүний хяналтад хамруулахаар шилжүүлсэн байна. Хяналтаар 48 зөрчил илрүүлснээс лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дээрх жимс, жимсгэнэ, хүнсний ногоог экспортлогч оронд буцаасан” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9,1 тонн бүтээгдэхүүн, 5,07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3,2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улсад буцаасан байна.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
