УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч оролцож, ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр бүлгийн гишүүд болоод Ерөнхий сайд, Сангийн сайдад хаяглаж
-Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлж байна. Манай улс 80 гаруй сая малтай боллоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэрлэлд 500 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө ирэх оны төсөвт тусгачих гэж Сангийн сайд Хүрэлбаатар гэдэг дуракт хэлсэн. Одоо хүртэл алга.
-Мал аж ахуй ченжүүдийн гарт орлоо. Ченжүүдийн гараас гаргахын тулд төсөвт мөнгө тусга гэсэн, байхгүй. Оюунхоролд ч, Чойжилсүрэнд ч хэлсэн. Миний яриаг хэн ч сонссонгүй.
-Ирэх жилийн төсөвт ард түмнээ бодсон зүйл алга. Аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж, санхүүжилт байхгүй байна.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэдэн төгрөг төсөвлөх санал гаргасан. Гэтэл зориулалтын бусаар улс төрчдийн нөлөөгөөр санхүүжилт нь явчихлаа. Нэр холбогдсон сайд нарт ёсзүйн хариуцлага тооцох юм байна уу?. Ёсзүйн хариуцлага тооцох зүйл гарна. УИХ-ын гишүүдийг дуудаад саналаа хэлэх юм. Миний саналыг тоож үздэг гишүүн энэ УИХ-д алга. У.Хүрэлсүх өөрөө төсвийг уншиж үзээгүй байна. Ганц УИХ –ын дарга л төсвөө уншжээ. Миний гаргасан саналыг сонсохгүй, гишүүд ч мөн адил
–УИХ-ын гишүүдийн 51 нь дээд боловсролтой гэжээ. Тэгсэн хэр нь дээд боловсролтой хүмүүс төсөв ойлгохгүй байна. Бямбацогт оо чи хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай их ярих юм аа. Энэ төсөвт чинь чиний яриад байгаа хөгжлийн бодлого төлөвлөлт алга.
Гишүүдийн тойрогт бүрт эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй мөнгө тавихаар бодолцож, төсвийг боловсруулсан. Одоо төсөв ийм, тийм гэдэг яриа гаргахгүйгээр энэ чигээр нь батална шүү
-Тэрбишдагва аа та дөрвөн удаа УИХ-д сонгогдсон. Энэ чиглэлээр та ерөөсөө дуугарахгүй юм.
-Даваасүрээн эрчим хүчний салбарт ямар ч бодлого алга. Энэ өвөл нийслэлчүүдийг хөлдөөх нь ээ.
Харин танай Билэгт гишүүн хааяа их зөв ярих юм. Даанч та нар үгийг нь ойшоож авч хэлэлцэхгүй юм билээ.
-Жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлийг зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээх ял бий шүү. Анхаараарай.
-Ерөнхий сайдтай “гар бариад” ажил хэрэг ярьсан ч хэрэгжихгүй байна.
-Болорчулууныг зарчим ярьдаг шударга хүн гэж бодож байтал өөрийнх нь компани ЖДҮ-ийн сангаас тэрбумаар нь зээл авчээ.
-Төрийн албан хаагчдын цалинг 10 хувь хэмнэхээр уриалсан ч ирэх оны төсөвт огт тусгагдсангүй. Ажил хэрэг болохгүй байна.
-Монгол Улсын Их хурал болохоос тойргийн УИХ биш гэдгийг гишүүд санаж яв. Эдийн засаг өсөөд байхад ядуурал 30 хувьтай хэвээр байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга ийн ирэх оны төсөвтэй холбоотой байр сууриа 15 минут илэрхийлээд 11.00 цагт уулзалттай хэмээн гарч оджээ.
Үүний дараа бүлгийн хурал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нарын хэрүүлээр үргэлжилсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ” гэхэд
Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.
У.Хүрэлсүх: Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур.
Ж.Ганбаатар: Би худал зүйл сонсохгүй.
У.Хүрэлсүх: Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн “Чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ”. Чи хүний үгийг сонсч сур.
Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.
У.Хүрэлсүх: Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй. Гишүүдийн тойрогт бүрт эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй мөнгө тавихаар бодолцож, төсвийг боловсруулсан. Одоо төсөв ийм, тийм гэдэг яриа гаргахгүйгээр энэ чигээр нь батална шүү.
Ийн хэрүүл үргэлжилж МАН-ын бүлэг төсвийн төслийг олигтой ч хэлэлцсэн зүйлгүй тэгж ингэсхийгээд тарж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...