Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны шөнө 19-33 насны бүлэг этгээдүүд бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бэлдмэлийг зарж борлуулах гэж байсныг нь үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Дээрх залуусыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, Цагдан хорих 461-р ангид саатуулжээ.
Мөн энэ сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд байдаг, олон жил хар тамхи хэрэглэсэн хоёр залуу амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрээс тодруулахад “Хар тамхи хэрэглэдэг байсан 18-19 насны хоёр залуу нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх этгээдүүд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, хар тамхи хэрэглэдэг байсан этгээд байжээ. Харин тэдний үхлийн шалтгаан нь амиа хорлолт байсан эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтооно” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
