Солонгосын хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг сүлжээ дэлгүүрт хуурамч хугацаатай бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлсэн байна. Энэ талаар Босоо хөх монгол хөдөлгөөний тэргүүн А.Ганхуягаас тодруулав.
-Солонгосын хүнсний сүлжээ дэлгүүрээс хуурамч хугацаатай бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлсэн талаар тодруулах гэсэн юм?
-Ханару гэдэг хүнсний дэлгүүрт хуурамч хугацаатай маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлэн, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, хамтдаа шалгаад битүүмжлүүлээд байна.
-Хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүн байсан бэ?
-Төрлийг яг тэд гэж хэлэх боломжгүй байна, одоогоор. Наймаалж, далайн байцаа, цуу, хиам, хятад, солонгос ресторанд өргөн хэрэглэдэг хоол амтлагчууд гэх мэтээр маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Мөн Хан-Уул дүүрэгт байдаг маш том агуулах дүүрэн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байна. Мөн төв дэлгүүр Ханаруд нь байгаа бараануудынх нь хугацаа бас дууссаныг хуурамч хугацаа наагаад сольчихсон зарж байсныг илрүүллээ.
-Ийм олон бүтээгдэхүүнийг ийм их хэмжээгээр хилээр яаж оруулж ирдэг байна аа?
-40 тоннын чингэлэгт хайрцаглаж оруулж ирдэг юм байна. Тэгээд агуулахдаа буулгаж байгаад хугацааг нь өөрчилж, хүнсний дэлгүүр, сүлжээ ресторануудад борлуулдаг байсан бүлэг сүлжээ хүмүүсийн ажил байна л даа.
-Солонгос эзэн нь хэн бэ?
-Пак Дун Вон гэж Ханару супер маркетийн эзэн солонгос хүн байна. Өөр солонгос хүмүүс ч бас байгааг үгүйсгэхгүй.
-Монголчууд холбоотой юу?
-Одоогоор солонгосчууд л байна. Мэдээж дэлгүүр, агуулахад нь ажилладаг хүмүүс монголчууд байна. Худалдагч, кассчин, нярваар ажилладаг монголчуудыг дарамталж, хугацааг нь солиулдаг байсан байна.
–Агуулах, дэлгүүрийг нь битүүмжилсэн үү. Мэргэжлийн хяналтаас ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтад бид дуудлага өгөөд ирж ажилласан. Маш том агуулахад нь шалгалт хийж, зөрчил илрүүлэн битүүмжилж, лацадсан. Мөн төв дэлгүүрт нь ирж үзлэг шалгалт хийхэд мөн зөрчил илэрсэн учир бас битүүмжилж, лацадсан байгаа. Манай хөдөлгөөнийхөн хөндлөнгийн ажиглагчаар орж ажиллалаа.
Сэтгүүлч Д.Пүрэв
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...