Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм. Салбарын сайд Н.Цэрэнбат“Нэг удаа шүүлтүүр тараах гэж байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар олигтой алхмуудыг одоо хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ” гэв.
Төр засгаас тараахаар бэлтгэсэн утааны шүүлтүүрийн давуу талууд:
- Бар кодтой бөгөөд смарт аппликэшнтэй юм байна. Үүнийг нь Цахилгаан түгээх сүлжээ компани нь хянаад явах юм.
- Утааны шүүлтүүрийг айлуудад үнэгүй тараана. Гэхдээ үндсэн үнийг төрөөс татаас хэлбэрээр төлнө.
- Хятадын Haier компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа бөгөөд компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгчээ.
- Компанийн зүгээс ирэх долоо хоногт Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайдтай уулзах юм байна.
- Энэхүү индукцин шүүлтүүрийг 100 мянган янданд байрлуулахад утааны хор багасна гэж тооцоолжээ.
- Нэг айлыг 80 саяар байранд оруулах боломжгүй учир 500 мянган төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих одоогийн нөхцөл байдалд бүрэн тохирно гэж үзжээ.
Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бид 200 гаруй гэрт судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан айлууд өөр радиуст байна. Тэгээд 18 төрлийн зуухыг хэрэглэж байна. Ингээд ямар ч стандартгүй байгаа учраас яндан дээр нь индукцин шүүлтүүрийг нь тавья гэдэгт санал нэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд 4,000 айлыг орон сууцтай болгох юм.
4,000 айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй. Тиймээс гэр хороолол дахь дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлье гэсэн юм. Нэг байрыг нэг жил орчим барина. Нэг жил алдах гээд байна шүү дээ. Богино хугацаанд ажлаа хийе. Харин урт хугацаандаа орон сууц барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдье л гэж байгаа юм” гэлээ.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
УБЦТС: Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг энэ сарын 25-аас хойш хийгээгүй
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...