Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21,847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1,030 чиглэлд 1,957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1,508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 1,762 иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 80 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 5,112 дуудлага мэдээлэл хүлээн авч 1,302 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж замд хийсэн шалгалтаар 1,040 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар, 87 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 7-16 хэм дулаан, шөнөдөө хасах 3-аас нэмэх 5 хэм дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор есдүгээр сарын 20-ны өдөр орсон цас, цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-чандмань сумын 52-ын давааны автозам хаагдаж, олон автомашин цасанд боогдсон дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-аас томилгоот бүрэлдэхүүн, машин техник гаргаж замын хажуу болон зам дээр цасан хунгар үүсч үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон 433 автомашинтай 1,300 иргэн, хот хоорондын зорчигч тээврийн 3 автобус 150 иргэн даарч, бээрсэн, түлш, шатахууны хомсдолд орсон, дугуй хагарсан зэрэг нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч есдүгээр сарын 21-ний өглөөний 05:30 цагт авто замын зорчих хэсгийг хэвийн ажиллагаанд оруулсан” гэж танилцуулав.
“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/720 дугаар захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хөдөлгөөнт хяналт шалгалтыг хоёр удаа хийж, товчоодын үйл ажиллагаатай танилцаж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг тарааж, тарваганы мах, түүхий эдийг илрүүлсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх үүрэг даалгаврыг өгсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй 20 ТҮЦ-ийн түрээсийн гэрээ цуцлуулах албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн 4 цэгийн үйл ажиллагаа зогсоосон. ҮЦХ-д төсөл хэрэгжүүлэгч “Ред фильм” ХХК-ийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
