УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж зарим улсад Элчин сайд томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг томилохоор хэлэлцэж байгаа юм. Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө О.Баасанхүү гишүүн хаалттай хуралдах горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. УИХ-ын гишүүн Л.Болд “Цаашид Элчин сайд нарын томилгоог хаалттай хэлэлцэх гэдгээ болих хэрэгтэй. Гадаадад суугаа монголчууд маань ямар Элчин сайд ирэх нь вэ гээд харж байгаа. Тэдэнд Элчин сайдтайгаа уулзах боломж тэр бүр гараад байдаггүй. Тиймээс УИХ дээр юу ярихыг нь сонсох ёстой” гэсэн юм.
https://www.facebook.com/492661167424998/videos/1860469617310806/
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
