Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 2 дугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа талаар Монгол улсын статистикын газраас мэдээллээ.
Нийт бүртгэлтэй ажилгүй өмнөх оны мөн үеэс 9.5 /27.8%/ мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4%) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2%) мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (31.0%) мянга нь Улаанбаатарт, 4.9 (19.7%) мянга нь Төвийн бүсэд, 4.8 (19.5%) мянга нь Баруун бүсэд, 4.6 (18.7%) мянга нь Хангайн бүсэд, 2.7 (11.1%) мянга нь Зүүн бүсэд ногдож байгаа юм.
Зураг 1. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд, сараар

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.7 (12.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (11.5%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 314 (20.5%) хүнээр өссөн байна.
2018 оны 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.8 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 8.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 5.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.1 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
